top of page
Үндсэн бодлого ба хөнгөлөлт

Ах дүүсийн хөнгөлөлт (10%), улирлын урьдчилсан төлбөрийн хөнгөлөлт (5%) үйлчилнэ. Дотоод журмыг баримтална уу.

LEADER CLASS
Манлай анги /Ахлах: 11+нас/

Хичээлийн тойм

Ахлах насны хүүхдүүдийг бага ангийн дүү нартаа үлгэр жишээ, хариуцлагатай, өөртөө итгэлтэй нэгэн болоход нь дэмжих зорилготой анги юм. Хүүхдүүд монгол хэл, монгол ёс заншил дээр суурилсан хэлэлцүүлэг, багийн ажил, төсөл, илтгэл, мэтгэлцээн, дүрд тоглох зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан шүүмжлэлтэй сэтгэх, шийдвэр гаргах, бусдыг сонсох, чиглүүлэх, үлгэрлэх чадвараа хөгжүүлнэ. Ингэснээр хүүхэд монгол хэл, соёлоо гүнзгий ойлгож, олон нийтийн өмнө өөрийгөө итгэлтэй илэрхийлж, хамт олныхоо дунд манлайлан оролцоход чиглэнэ.

Хичээлийн хуваарь

Танхим: Бямба 10:00 - 12:00 АM

Сургалтын төлбөр

Сард 8 удаа / нийт 8 цаг — $120/сар

bottom of page